Индонезид хүүхэд хүчирхийллийн хэрэгт холбогдсон цэцэрлэгийн эрхлэгч 5 жилийн ХОРИХ ЯЛ сонслоо

Индонезийн Йогьякарта хотын шүүх “Little Aresha” өдөр өнжүүлэх төвийн эрхлэгч Анита Палупи Индахсарид хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэрэгт 5 жилийн хорих ял оноолоо. Шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд шийдвэрээ гаргаж, түүнд мөн 510 сая рупийн торгууль ногдуулжээ.
Тус төвд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр цагдаагийн байгууллага шалгалт хийхэд 2–6 насны олон хүүхдийн гар, хөлийг хүлсэн байсныг илрүүлсэн байна. Прокурорын мэдээлснээр, төв зөвшөөрөлгүй ажиллаж байсан бөгөөд асрагчид хүүхдүүдийг хүлэх, алгадах, чимхэх зэргээр зүй бус харьцдаг байжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар 144 хүүхдийг хохирогчоор тогтоосон байна.
Прокуророос эрхлэгчид 10 жилийн хорих ял оноох санал гаргасан ч шүүх таван жилийн ял оноожээ. Уг хэрэгт холбогдсон 11 асрагчид аравдугаар сарын сүүлээр тус бүр 2–3 жилийн хорих ял, 60 сая рупийн торгууль ногдуулсан байна.
|
Эх сурвалж: Reuters
|
