Ши Жиньпин олон арван жилийн жишгийг өөрчилж, Трампыг нисэх буудалд биечлэн угтлаа

2026 оны 11 сарын 19

Arslan.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин арваннэгдүгээр сарын 18-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Шэньжэний Баоань олон улсын нисэх буудалд биечлэн угтан авлаа.

Трамп Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) удирдагчдын уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн иржээ.

Энэ нь Хятадын дээд удирдагч гадаадын төрийн тэргүүнийг нисэх буудалд өөрийн биеэр угтсан нь олон арван жилийн жишгээс өөр үйл явдал болсон байна. Reuters үүнийг Ши Жиньпин улсын дарга болсноосоо хойш гадаадын удирдагчийг нисэх буудалд угтсан анхны тохиолдол боллоо.

Угтах ёслолд хүндэт харуул жагсаж, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, байлдааны нисэх онгоцууд хүндэтгэлийн нислэг үйлдсэн байна.

Ши Жиньпин өнгөрсөн есдүгээр сард АНУ-д айлчлахад Трамп гэргийтэйгээ нисэх буудалд угтсаныг дурдаж, энэ удаагийн ёслолыг харилцан хүндэтгэл үзүүлэх уламжлалтай холбон тайлбарлажээ. Харин Трамп түүнийг биечлэн угтсан болон тусгайлан зохион байгуулсан ёслолд талархал илэрхийлсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: АВС news
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671548
0 эможи

keyboard_arrow_up