Энэтхэг, Пакистаны 42 хотод агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, иргэд нь өндөр эсрдэлд байна гэв

2026 оны 11 сарын 18

Arslan.mn

Өвөл ойртохтой зэрэгцэн Өмнөд Азийн томоохон хотуудад агаарын бохирдол нэмэгдэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн зарим хэсэгт агаарын чанарын индекс (AQI) 350 давж, хүний эрүүл мэндэд аюултай түвшинд хүрснийг Al Jazeera мэдээлсэн.

Энэтхэг улсаас гадна Пакистаны Лахор хотод ч агаарын чанар "маш тааруу" түвшинд хүрсэн байна. 2025 оны тайлангаар, агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын (PM2.5) жилийн дундаж агууламж хамгийн өндөр байсан дэлхийн 50 хотын 42 нь Энэтхэг, Пакистанд байжээ.

Дашрамд сонирхуулахад PM2.5 нь амьсгалаар уушгины гүнд нэвтэрч чаддаг маш жижиг тоосонцор юм. Лахор орчимд ургац хураасны дараа талбайд үлдсэн сүрэл шатаах нь улирлын утааг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийн нэг гэв. Пакистаны эрх баригчид хууль бусаар сүрэл шатаах явдалд тавих хяналтаа чангатгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671542
0 эможи

keyboard_arrow_up