Тамхи үйлдвэрлэгч “Imperial Brands“ компани 4,600 хүртэлх ажлын байр цомхотгоно

2026 оны 11 сарын 18

Arslan.mn

Их Британийн тамхи үйлдвэрлэгч Imperial Brands компани зардлаа бууруулах хүрээнд 2030 он хүртэл нийт 4,600 хүртэлх ажлын байр цомхотгохоор төлөвлөснөө арваннэгдүгээр сарын 17-нд мэдэгдлээ.

Үүнд 2026 оны санхүүгийн жилийн хөтөлбөрөөр цомхотгож буй 2,100 ажлын байр багтаж байгаа бөгөөд 2030 оны эцэс гэхэд нэмж 2,100–2,500 орон тоог хасахаар байна.

Нийт цомхотгол нь 2025 оны эцсийн ажилтны тоотой харьцуулахад 16–18 хувьд хүрэх юм. 

Тамхины борлуулалтын хэмжээ буурч, зардал болон өрсөлдөөн нэмэгдэж буйтай холбоотойгоор компани үйл ажиллагаагаа шинэчилж байна. Энэхүү хөтөлбөрөөр 2030 он гэхэд жилд 320 сая фунт стерлингийн зардал хэмнэхээр зорьжээ.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671533
0 эможи

keyboard_arrow_up