ОХУ-д цэргийн тээврийн онгоц сүйрч, 19 хүн амиа алджээ

2026 оны 11 сарын 18

Arslan.mn

ОХУ-ын Кемерово мужийн Ягуново тосгоны ойролцоо арваннэгдүгээр сарын 17-нд цэргийн тээврийн Ан-12 онгоц сүйрч, багийн гишүүд болон зорчигчид нийлсэн 19 хүн бүгд амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. 

Онгоц төлөвлөгөөт нислэг үйлдэж байхдаа хүн суурьшаагүй газарт унасан байна. Урьдчилсан байдлаар техникийн гэмтлээс осол гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд ОХУ-ын Агаар, сансрын хүчний комисс ослын газарт ажиллаж байна. 

Кемерово мужийн захирагч Илья Середюкийн мэдээлснээр аврагчид ослын газарт гарсан галыг унтраажээ. ОХУ-ын Мөрдөн шалгах хороо нислэгийн болон нислэгт бэлтгэх журмыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ослын шалтгаан, нөхцөлийг шалгаж эхэлсэн байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
671529
1 эможи

keyboard_arrow_up