Шуурганаас аварсан өндөгнөөс гарсан 75 далайн яст мэлхийг Номхон далайд тавьжээ

2026 оны 11 сарын 17

Arslan.mn

АНУ-ын Калифорни мужид шуурганаас хамгаалан нүүлгэсэн өндөгнөөс гарсан далайн яст мэлхийн 75 ангаахайг арваннэгдүгээр сарын 14, 15-нд Номхон далайд тавьжээ.

Тэдгээрийн 54-ийг Сил-Бич, 21-ийг Хантингтон-Бичийн эргээс далайд оруулсан байна. 

Далайн яст мэлхий байгалийн нөхцөлд өндөглөсөн нь АНУ-ын баруун эрэгт анх удаа эдгээр хоёр үүрээр батлагджээ. Мэргэжилтнүүд есдүгээр сарын дундуур илрүүлсэн үүрнүүдээс олив ридли (Lepidochelys olivacea) зүйлийн хоёр яст мэлхий өндөглөснийг тогтоосон байна.

Шуурганы үеэр өндөр давлагаа, далайн түрлэг үүрийг угааж болзошгүй байсан тул биологичид есдүгээр сарын 25-нд хоёр үүрнээс нийт 204 өндөг авч, Лонг-Бич дэх "Aquarium of the Pacific" төвд шилжүүлжээ.

Тус төвийн ажилтнууд өндгийг температур, чийгшлийг нь хянасан инкубаторт элсэн дор бойжуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671518
0 эможи

keyboard_arrow_up