Германы Улм хотод орон гэргүй иргэдийг хөлдөхөөс хамгаалах ухаалаг унтлагын капсул ашиглаж байна

2026 оны 11 сарын 11

Arslan.mn

Германы Улм хотод өвлийн хүйтэн шөнүүдэд орон гэргүй иргэдийг осгож, хөлдөх аюулаас хамгаалах зорилгоор "Ulmer Nest" хэмээх онцгой бөгөөд бүтээлч төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү яаралтай тусламжийн капсул хсанаачилгыг 2019 оны сүүлээр туршиж эхэлсэн бөгөөд 2021 онд шинэ капсулууд авчээ. 

Эдгээр капсулууд нь дулаалгатай, цаг уурын хүнд нөхцөлд тэсвэртэй байхаар хийгдсэн бөгөөд нарны эрчим хүчээр ажилладаг систем, агааржуулалт, гэрэлтүүлэг болон тусгай мэдрэгчүүдээр тоноглогдсон. Мэдрэгч нь хэн нэгэн капсулыг ашиглаж орсон тохиолдолд нийгмийн ажилтнуудад шууд дохио илгээдэг.  Үүний дахгуу нийгмийн ажилтан очиж, тэнд хоноглосон хүнд түр байр болон нийгмийн бусад үйлчилгээний талаар мэдээлэл өгдөг байна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671467
0 эможи

keyboard_arrow_up