Хятадад жорлонд ХЭДЭН МИНУТ суусныг гаднаас нь харуулдаг болжээ
2026 оны 11 сарын 06

Хятадын зарим хотуудын аялал жуулчлалын цогцолборын газруудын жорлонд хэдэн минут, секунд ашиглаж байгааг харуулах цахим төхөөрөмж суурилуулжээ.
Тасалгаа сул үед дэлгэцэд ногоон өнгөөр “сул” гэсэн тэмдэглэгээ гарч, хаалгыг түгжихэд хугацаа тоолж эхэлдэг байна.
Цогцолборын ажилтны тайлбарласнаар төхөөрөмж нь тасалгаа хүнтэй эсэхийг харуулах зориулалттай бөгөөд үйлчлүүлэгчийг 5, 10 минутын дотор гарахыг шаарддаггүй аж.
Зарим жуулчин уг төхөөрөмжийг сул тасалгаа олоход тустай гэж үзсэн бол бусад нь ашигласан хугацааг нийтэд харуулах нь тавгүй мэдрэмж төрүүлж байгааг хэлжээ.

Эх сурвалж: China.org.cn, CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671418
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
