Криштиану Роналду Португалын шигшээ багаас зодог тайлж буйгаа мэдэгдлээ

2026 оны 11 сарын 06

Arslan.mn

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду арваннэгдүгээр сарын 5-нд шигшээ багийн замналаа өндөрлүүлж буйгаа мэдэгдлээ.

Өдгөө 41 настай тэрбээр 2003 онд шигшээ багт анхны тоглолтоо хийснээс хойш 234 тоглолтод оролцож, 146 гоол оруулжээ. Эдгээр нь эрэгтэйчүүдийн шигшээ багийн хөлбөмбөгийн дэлхийн дээд амжилт юм.

Роналду Португалын шигшээг ахлан 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээн, 2019 болон 2025 оны Үндэстнүүдийн лигт түрүүлсэн байна.

Тэрбээр шигшээ багаас зодог тайлсан ч Саудын Арабын “Аль-Наср” клубт үргэлжлүүлэн тоглоно.

Эх сурвалж: FIFA

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671416
0 эможи

keyboard_arrow_up