Бразилын Шапеко хотыг хуй салхи дайрч, нисэх буудлын үйл ажиллагааг хугацаагүй зогсоожээ
2026 оны 11 сарын 06

Бразилын Санта-Катарина мужийн Шапеко хотыг арваннэгдүгээр сарын 4-нд хүчтэй хуй салхи дайрсны улмаас Серафин Энос Бертазо нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Нисэх буудлыг хариуцдаг Voe Xap компанийн мэдээлснээр зорчигчийн терминал, цаг уурын хоёр станц, хамгаалалтын хашаа болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжүүд гэмтсэн байна.
Арваннэгдүгээр сарын 5-ны мэдээллээр цэвэрлэгээ, сэргээн засварлах ажил үргэлжилж байгаа ч нислэгийг хэзээ сэргээх нь тодорхойгүй байжээ. Зорчигчдыг нисэх буудалд очихгүй байх, нислэгийн өөрчлөлтийн талаар агаарын тээврийн компанитайгаа шууд холбогдохыг зөвлөсөн байна.
Эх сурвалж: CNN Brasil


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671415
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
