Флорида мужид хувийн онгоц орон сууцны хороололд унаж, 9 хүн амиа алджээ

2026 оны 11 сарын 02

Arslan.mn

АНУ-ын Өмнөд Флорида мужийн орон сууцны хороололд хувийн жижиг онгоц унаж, дотор нь зорчиж байсан 9 хүн бүгд амь үрэгдсэн байна.

Ослоос өмнө нисгэгч онгоцонд мөстөлт үүссэн, цаг агаарын муу нөхцөл байдал болон хүчтэй агаарын урсгалтай тулгарснаа мэдээлж байжээ. 

АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны мэдээлснээр, Learjet 60 загварын хувийн тийрэлтэт онгоц орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 12:50 цагийн орчимд Палм-Бич тойргийн орон сууцны хорооллын ойролцоо осолдсон байна.

Тус онгоц Техас мужийн Остин хотоос хөөрч, Багамын арлуудыг зорьж явжээ. Онгоцонд есөн хүн зорчиж байсан бөгөөд АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи тэд бүгд ослын улмаас амиа алдсаныг баталсан байна.

Ослын үеэр онгоц газарт хүчтэй унаж, дэлбэрэн гал гарчээ. Мөн ослын бүсэд ойр орших зөөврийн сууцны хорооллоос 600 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB) болон Холбооны нисэхийн захиргаа (FAA) хамтран мөрдөн шалгаж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671327
0 эможи

Зочин
2026-11-02 14:39
Манайд бас онгоцтой гөлөгнүүд их доогуур нисэж нтэр гайхуулаад бгаан муу холхон нисээрэй золбин гууд минь
keyboard_arrow_up