Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд 33 албан тушаалтныг НАМААС хөөжээ

2026 оны 10 сарын 30

Arslan.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачлан хэрэгжүүлж буй авлигын эсрэг “ямар ч өршөөлгүй” (tiger and flies) бодлогын хэрэгжилтийн хүрээнд нам, төрийн байгууллагууд дахь сахилга батын зөрчлийг илрүүлэх өргөн хэмжээний шалгалт амжилттай явагдаж байна.

Сүүлийн үеийн шалгалтаар нам болон төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, намын сахилга батыг ноцтой зөрчсөн 33 гишүүнийг  Хятадын Коммунист нам /ХКН/-ын гишүүнчлэлээс бүрмөсөн хөөх шийдвэрийг гаргалаа.

Намаас хасагдсан 33 хүний 16 нь цэргийн салбарын өндөр албан тушаалтнууд байна. Түүнчлэн Үнэт цаасны зохицуулах хорооны дарга асан И Хуймань зэрэг санхүү, төрийн удирдлагын салбарын хүмүүс багтсан байна.

Шаллгалтаар илэрсэн ноцтой зөрчил болон холбогдох хүмүүст авсан арга хэмжээний үндсэн чиглэлүүд:

  • Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь: Эдгээр 33 гишүүн нь улсын хөрөнгө мөнгийг хувьдаа завших, тендер сонгон шалгаруулалтад давуу эрх олгох замаар их хэмжээний авлига авсан нь тогтоогдсон.

  • Сахилга батын зөрчил: Намын төв хорооны бодлого шийдвэрийг эсэргүүцсэн, албан тушаал дэвшүүлэх болон хээл хахууль өгч авах сүлжээ үүсгэсэн нь нотлогдсон байна.

  • Хуулийн хариуцлага: Намаас хөөхөөс гадна тэднийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх ажиллагааг эхлүүлээд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671310
0 эможи

Ши Жиньпин
keyboard_arrow_up