Хулгайлсан 770 мянган ам.долларын үнэтэй ээмгээ залгиж, хэргийн ул мөрөө устгахыг оролджээ

2026 оны 10 сарын 28

Arslan.mn

АНУ-ын Флорида мужийн Орландо хотод үнэт эдлэлийн дэлгүүрээс 769,500 ам.долларын үнэ бүхий алмаазан ээмэг хулгайлж, баривчлагдах үедээ залгисан эрэгтэйг шүүх гэм буруутайд тооцжээ.

Хэрэгт холбогдсон 32 настай Жэйтан Гилдер (Jaythan Gilder) нь 2025 оны хоёрдугаар сарын 26-нд “Tiffany & Co.” брэндийн үнэт эдлэлийн дэлгүүрт мэргэжлийн сагсан бөмбөгчний нэрийн өмнөөс үнэт эдлэл худалдан авах гэж буй мэтээр ажилтнуудад танилцуулсан байна.

Улмаар тэрбээр хоёр хос алмаазан ээмгийг авч зугтсан бөгөөд хулгайлсан эд зүйлсийн нийт үнэ 769,500 ам.доллар буюу ойролцоогоор 770 мянган ам.доллар байжээ. Мөн 587 мянган ам.долларын үнэ бүхий алмаазан бөгж авч зугтахыг завдсан ч дэлгүүрийн ажилтан бөгжийг буцаан авч чадсан байна.

Цагдаагийн байгууллага хяналтын камерын бичлэг болон автомашины улсын дугаараар сэжигтнийг тогтоож, Флорида мужийн Вашингтон тойрогт автомашиныг нь зогсоон шалгажээ. Энэ үеэр Гилдер хулгайлсан ээмгүүдийг залгисан байна.

Түүний хэвлийн рентген зурагт хоол боловсруулах замд нь гаднын биет илэрсэн бөгөөд цагдаа нар уг биетүүдийг хулгайлсан ээмэг гэж үзжээ. Мөрдөгчид түүнийг эмнэлэгт хоёр долоо хоног орчим хяналтад байлгасны эцэст дөрвөн ээмгийг гарган авч, үнэт эдлэлийн дэлгүүрт буцаан өгсөн байна.

2026 оны аравдугаар сард болсон шүүх хурлаар Гилдерийг дээрэм болон их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд оноох ялыг арванхоёрдугаар сард зарлахаар төлөвлөжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671254
0 эможи

keyboard_arrow_up