Хятадад 12 давхрын цонхны төмөр торонд толгой нь гацсан 3 настай охиныг ЭСЭН МЭНД аварчээ

2026 оны 10 сарын 21

Arslan.mn

Хятадын Фүжянь мужийн Жанпин хотод орон сууцны 12 давхрын цонхны хамгаалалтын төмөр торонд толгой нь гацаж, агаарт дүүжлэгдсэн гурван настай охиныг хөршүүд болон аврагчид хамтран эсэн мэнд аварчээ.

Охины толгой цонхны хамгаалалтын төмөр торонд гацаж, биеийнх нь хэсэг гадагш унжсан байдалтай байсныг харсан хөршүүд яаралтай тусламж үзүүлж, аврах ажиллагаанд оролцсон байна.

Улмаар аврагчид болон хөршүүд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд охиныг аюулгүй буулгаж, эсэн мэнд аварчээ.

Энэхүү тохиолдол нь бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүй орхихгүй байх, цонх болон тагтны хамгаалалтын хийцийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг дахин санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671150
0 эможи

keyboard_arrow_up