Дональд Трамп Францад үүссэн эмх замбараагүй байдал цагаачлалын бодлоготой холбон тайлбарлаж, хил хамгаалалтыг чангатгахыг уриалжээ

2026 оны 10 сарын 19

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францад өрнөсөн жагсаал, үймээн самуун, дээрэм тонуулын хэргүүдийг цагаачлалын бодлоготой холбон тайлбарлаж, тус улсын хил хамгаалалтыг чангатгахыг уриалжээ.

Тэрбээр аравдугаар сарын 18-нд өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Францад үүссэн нөхцөл байдлыг шүүмжилж, цагаачлалын бодлого улс орны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна.

Трамп “Франц шатаж байна” хэмээн бичээд, өөр соёл иргэншлээс ирсэн, үзэн ядалт тээсэн хүмүүсийн цагаачлал урьд нь агуу байсан тус улсыг сүйрүүлсэн гэж мэдэгджээ. Мөн “Хэтэрхий оройтохоос өмнө хилээ хааж, хяналтаа эргүүлэн ав” хэмээн уриалсан байна.

Францад аравдугаар сарын 17-нд амьжиргааны өртөг нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар муудаж буйтай холбоотой өргөн хүрээний жагсаал өрнөсөн юм. Тайван жагсаалын үеэр зарим бүлэг этгээд дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж, барилга байгууламж шатаан, хууль сахиулагчидтай мөргөлдсөн байна.

Францын эрх баригчдын мэдээлснээр үймээн самуунтай холбоотойгоор олон хүн баривчлагдаж, цагдаа болон аюулгүй байдлын байгууллагын ажилтнууд гэмтэж бэртжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671113
0 эможи

keyboard_arrow_up