Үймээний үеэр дэлгүүрээ хамгаалахыг оролдсон залуугийн бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаж байна

Францын Ницца хотын Жан-Медсен өргөн чөлөөнд байрлах “Micromania” дэлгүүрийн худалдагч Пьер 2026 оны аравдугаар сарын 17-нд болсон үймээний үеэр дэлгүүрт нь нэвтрэхийг оролдсон хүмүүсийг зогсоохыг оролджээ.
Тухайн үед Пьерийн бусадтай нүүр тулан зогсож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан байна. Тэрбээр дэлгүүр рүү нэвтрэхийг оролдсон хүмүүсийг болиулахыг хичээсэн ч эцэст нь тус дэлгүүр дээрэмдүүлжээ.
Пьер болсон явдлын талаар ярихдаа “Нэг мөчид би хүмүүсийг дотогш оруулахгүйн тулд урд нь зогссон. Тэгээд л тэр. Иргэд бухимдлаа илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэвч бусдын хөдөлмөр, амьдралын баталгааг сүйтгэх нь эсэргүүцлийн зөв хэлбэр биш ” хэмээн тайлбарласан байна.
Тэрбээр тухайн үед эрсдэлийг сайтар бодож амжилгүй, зөнгөөрөө үйлдэл хийснээ хэлжээ. Үймээний үеэр дэлгүүрээ хамгаалахыг оролдсон түүний бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаж байна.
