87 настай эмэгтэйг 71 жил амьдарсан байрнаас нь албадан гаргасанд иргэд эсэргүүцэн жагсжээ

2026 оны 9 сарын 30

Arslan.mn

Испанийн нийслэл Мадрид хотод 87 настай Марикармен Абаскалыг 71 жил амьдарсан байрнаас нь албадан гаргасныг эсэргүүцсэн томоохон жагсаал есдүгээр сарын 26-нд болжээ.

Мария дель Кармен Абаскал 1956 оноос хойш Мадридын Ретиро дүүрэгт байрлах орон сууцанд амьдарч байсан бөгөөд есдүгээр сарын 23-нд цагдаагийн хамгаалалт дор байрнаасаа албадан гаргасан байна. Түүнийг байрнаас дамнуургаар гарган эмнэлэгт хүргэсэн бөгөөд уг үйл явдал Испанийн орон сууцны хямрал, түрээслэгчдийн эрхийн асуудлыг дахин хурцаар хөндөхөд хүргэжээ.

Абаскалын амьдарч байсан байр 2018 онд шинэ эзэмшигчийн мэдэлд шилжсэн бөгөөд түрээсийн гэрээтэй холбоотой маргаан шүүхээр үргэлжилсний эцэст Испанийн Дээд шүүх гуравдугаар сард өмчлөгчийн талд шийдвэр гаргасан байна. Үүний дараа Абаскалын байрнаас албадан гаргах ажиллагааг дөрөв дэх удаагаа хэрэгжүүлжээ.

Түүний түрээсийн төлбөр өмнө нь 500 евро байсан бол шинэ эзэмшигчийн зүгээс 2650 евро хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьсан бөгөөд дараа нь 1650 евро болгон бууруулсан ч энэ нь Абаскалын сарын 1350 еврогийн тэтгэврээс өндөр байжээ.

Энэ үйл явдлын дараа Мадридын төвөөр олон мянган хүн жагсаж, түрээслэгчдийн эрхийг хамгаалах, орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах, орон сууцгүйгээр албадан нүүлгэхийг зогсоох зэрэг шаардлага тавьсан байна. Жагсаалыг түрээслэгчдийн холбоод зохион байгуулжээ.

Жагсаалд оролцогчдын тоог зохион байгуулагчид 300 мянга гаруй гэж мэдээлсэн бол Мадрид дахь Засгийн газрын төлөөлөгчийн газар 25 мянга орчим хүн оролцсон гэж тооцоолсон байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670891
1 эможи

keyboard_arrow_up