Трамп, Ши Жиньпин нар 1972 оны түүхэн “Энх тайвны төлөөх хундага өргөх үе“-ийг бэлгэдэн хундага өргөв

2026 оны 9 сарын 25

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинд зориулан есдүгээр сарын 24-ний орой Цагаан ордны Зүүн танхимд төрийн оройн зоог барилаа.

Төрийн оройн зоогийн үеэр хоёр улсын харилцааны түүхэн үйл явдлыг бэлгэдсэн хундага өргөх ёслол болсон байна. Тодруулбал, оройн зоогийг 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нар Бээжинд өргөж байсан түүхэн “Энх тайвны төлөөх хундага”-ыг хүндэтгэн эхлүүлжээ.

Энэ үеэр 1972 онд Никсон, Жоу Эньлай нарын хундага өргөхдөө хэрэглэж байсан Америкийн Schramsberg “Blanc De Noir” оргилуун дарсыг ашигласан байна. Цагаан ордны мэдээлснээр, уг сонголт нь хоёр улсын харилцааны түүхэн үйл явдлыг бэлгэдсэн аж.

1972 оны Никсоны Хятадад хийсэн айлчлал нь Вашингтон, Бээжингийн харилцааг хэвийн болгох үйл явцын чухал үе шат болсон бөгөөд энэ удаагийн төрийн оройн зоогийн үеэр уг түүхэн мөчийг дахин сануулсан нь анхаарал татаж байна.

Төрийн оройн зоогт хоёр улсын албан ёсны төлөөлөгчдөөс гадна бизнес, технологийн салбарын өндөр түвшний төлөөлөгчид оролцжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670822
0 эможи

keyboard_arrow_up