МН370 онгоцыг Голландын компани үргэлжлүүлэн хайна
Австралийн эрх баригчид таван сарын өмнө ор сураггүй алга болсон Малайзын онгоцны хайгуулыг үргэлжлүүлэхээр Голландын компанийг сонгожээ. Онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хоёр усан онгоцоор самнан хайхаар болсон байна. Энэхүү усан онгоцууд нь дуу авианы локатор, видео камераар тоноглогдож далайн усан доогуур эрлээ үргэлжлүүлнэ. Эрлийг явуулах Голландын “Fugro” судалгааны компанийн мэргэжилтнүүд далайд сүйрсэн онгоцны байршлыг тогтоохын төлөө хүчин чармайлт гаргана гэдгээ амлажээ. Есдүгээр сараас эхлэх хайгуулын ажил бүтэн нэг жил сунжирч магадгүй байна. Онгоцны сэгийг олохыг тулд 60 мянган километр квадрат талбайг нэгжинэ гэсэн тооцооллыг гаргажээ.
140416094059-restricted-01-malaysia-0416-horizontal-gallery