Apple компани 7.6 инчийн дэлгэцтэй, эвхэгддэг “iPhone Duo“-г танилцууллаа

Технологийн тэргүүлэгч компаниудын нэг болох Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүний нээлт болох “Surprise and Shine” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр шинээр худалдаанд гарч буй анхны эвхэгддэг iPhone-ыг танилцуулав.
Арга хэмжээний үеэр Apple шинэ iPhone 18 Pro, iPhone 18, Pro Max загваруудыг сайжруулсан камерын систем, A20 Pro чипээр тоноглосноо онцлов. Мөн компанийн анхны эвхэгддэг гар утас болох iPhone Duo-г олон нийтэд танилцууллаа.
Шинэ iPhone Duo нь эвхэгдсэн үедээ авсаархан хэлбэртэй байх бөгөөд дэлгэхэд 7.6 инчийн том дэлгэцтэй болох аж.
Apple-ийн мэдээлснээр шинэ загвар нь A20 Pro чипээр тоноглогдож, 2 нанометрийн технологид суурилсан байна.
Мөн Apple Pencil-ийн дэмжлэг, хажуугийн товчинд нэгтгэсэн Touch ID, 2TB хүртэлх багтаамж зэрэг онцлогтой. Үндсэн үнэ нь 1,999 ам.доллароос эхлэх бөгөөд урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд эхэлж, худалдаанд аравдугаар сарын 23-нд гарахаар төлөвлөжээ.
Энэхүү танилцуулга нь Apple-ийн iPhone-ийн дизайнд сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг болж байна. Тус компани эвхэгддэг төхөөрөмжийн зах зээлд харьцангуй хожуу нэгдсэн ч өрсөлдөгчдийн туршлага дээр тулгуурлан нимгэн хийц, шинэ нугасны шийдэл, том дэлгэц болон олон үйлдэлт хэрэглээнд анхаарсан байна.
Гол үзүүлэлтүүд:
- Дэлгэц: 7.6 инчийн дотоод дэлгэц, 5.4 инчийн гадна дэлгэц
- Процессор: A20 Pro
- Багтаамж: 2TB хүртэл
- Apple Pencil: Дэмжинэ
- Touch ID: Хажуугийн товчинд суурилсан
- Эхлэх үнэ: $1,999
- Худалдаанд гарах: 2026 оны 10 дугаар сарын 23




