“Bank of America”-гийн дэд ерөнхийлөгч, 32 настай Эрэн Пьяченти гудамжинд үл таних эмэгтэйд хутгалуулж амиа алджээ

2026 оны 9 сарын 02

Arslan.mn

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дэх алдарт Таймс-скверт үл таних этгээдийн халдлагад өртсөн 32 настай эмэгтэй амиа алдсан нь “Bank of America”-гийн дэд ерөнхийлөгч Эрэн Пьяченти болохыг цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Хэрэг наймдугаар сарын 31-ний өдрийн 16:24 цагийн орчимд West 42nd Street болон Seventh Avenue-ийн уулзварын орчимд гарсан байна. Цагдаагийн мэдээлснээр 49 настай Памела Сиснерос гэх эмэгтэй хоёр том хутга барин явж, эхлээд 68 настай эрэгтэйг хэвлий тус газар нь хутгалсны дараа Пьячентиг мөн хэвлийд нь хутгалжээ. Хоёр халдлага хоорондоо ойролцоогоор 20 секундын зайтай болсон байна. 

Хоёр хохирогчийг эмнэлэгт хүргэсэн боловч Пьяченти авсан шархаа даалгүй нас баржээ. 68 настай эрэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа талаар эрх баригчид мэдээлсэн байна. 

Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Жессика Тишийн мэдээлснээр халдлага нь урьдчилан сонгосон бай, тодорхой шалтгаангүй буюу санамсаргүй шинжтэй байсан гэж үзэж байгаа аж.

Сэжигтэн Сиснерос цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн сэтгэцийн эрүүл мэндийн түүхтэй байсан боловч өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй байна. 

Цагдаа нар хэргийн газарт ирж, хутгаа хаяхыг шаардсан боловч Сиснерос шаардлагыг биелүүлэлгүй, алба хаагчид руу хутгатайгаа дөхсөн байна. Түүнийг цахилгаан буугаар тогтоох оролдлого хийсэн ч зогсоож чадаагүй тул цагдаагийн хоёр алба хаагч гал нээж, Сиснеросыг буудан шархдуулжээ. Тэрээр удалгүй эмнэлэгт нас барсан байна. 

Эрэн Пьяченти нь “Bank of America”-д Business Selection and Conflicts нэгжийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тус банкинд 18 сарын өмнө ажилд орсон байна. Банкнаас түүний нас барсан явдалд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670487
1 эможи

keyboard_arrow_up