Америк залуу баатрын эр зоригийг Дональд Трамп өндрөөр үнэллээ

2026 оны 8 сарын 18

Arslan.mn

Калифорнийн эрэг дээр хүний амь насыг аврахын төлөө эр зориг гарган ажилласан 16 настай аврагч Райдер Уильямсыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хүлээн авч, баатарлаг үйлсийг нь өндрөөр үнэлж талархал илэрхийллээ.

Райдер Уильямс далайн эрэгт аврагчаар ажиллаж байхдаа 10 настай Натаниэл Райг аюултай нөхцөл байдлаас зоригтойгоор аварсан байна. Тэрээр өөрийн аюулгүй байдлыг үл хайхран шуурхай арга хэмжээ авч, хүүхдийн амь насыг хамгаалсан нь олон нийтийн талархлыг хүлээжээ.

Түүний энэхүү үйлдэл нь бусдын төлөө зориг гаргаж, хариуцлага хүлээхийн үнэ цэнийг харуулсан бахархам жишээ болсон юм.

Ерөнхийлөгчийн зүгээс түүний эр зориг, хүнлэг сэтгэл, аврагчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн явдлыг онцлон тэмдэглэсэн байна.

16-хан настай ч жинхэнэ баатарлаг үйлсээрээ Америк даяар бахархал төрүүлсэн Райдер Уильямсд баяр хүргэе гэжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670239
1 эможи

keyboard_arrow_up