Тайландын Паттая хотод гарсан онц ноцтой хэргийн хяналтын камерын бичлэг ИЛ БОЛЖЭЭ

2026 оны 6 сарын 29

Arslan.mn

Тайландын Паттая хотод гарсан онц ноцтой хэрэгтэй холбоотой хяналтын камерын бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тодруулбал, Австралийн иргэн Симон Питер Карман гэх этгээд 17 настай Тайланд охиныг дагуулан орон сууцанд орж буй дүрс хяналтын камерт бичигдсэн байна. Үүний дараах бичлэгт уг этгээд байрнаас ганцаараа гарч, том хэмжээний хар өнгийн чемодан чирч явсан нь мөн камерт үлджээ.

Энэхүү хэргийг мөрдөх явцад Тайландын цагдаагийн байгууллага Карманы өрөөнөөс болон чемоданаас хохирогч охины цогцсыг олсон  бөгөөд урьдчилсан байдлаар нүүр болон толгойн хэсэгт гэмтлийн шинж тэмдэг илэрсэн байна.

Үхлийн гол шалтгааныг шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.

Сэжигтэн  45 настай этгээдийг Тайландаас Австрали руу нисэх гэж байх үед нь Бангкок дахь Суварнабхуми олон улсын нисэх буудал дээр баривчилжээ.

Охины гэр бүлийнхэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хамгийн хатуу шийтгэл оногдуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Харин Карман анхны мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээгээгүй. Харин зарим хэвлэлд түүнийг өмгөөллийн байр сууринаас "маргааны үеэр өөрийгөө хамгаалсан" гэсэн агуулгатай тайлбар өгсөн гэж мэдээлсэн. Энэ тайлбар нь одоогоор шүүхээр тогтоогдоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Уг хэрэгтэй холбоотойгоор Тайландын хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэргийг тойрсон нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байна.

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
669638
1 эможи

keyboard_arrow_up