Францад хэт халалтын улмаас 1000 орчим нас баралт бүртгэгджээ

2026 оны 6 сарын 29

Arslan.mn

Францын Нийгмийн эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, энэ сарын 24-нөөс хойш үргэлжилж буй хэт халалтын үеэр тус улсад ердийн түвшнээс 1000 орчим нэмэлт нас баралт бүртгэгээд байна.

Албаныхны мэдээлснээр, нас барагсдын 85 орчим хувийг 65-аас дээш насныхан эзэлж байгаа бөгөөд улаан түвшний халалтын сэрэмжлүүлэг зарласан бүс нутгуудад хамгийн их хохирол бүртгэгджээ.

Урьдчилсан тоон мэдээлэл тул цаашид шинэчлэгдэх боломжтой гэж Францын эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн байна.

Европын олон оронд агаарын температур 40 хэмээс давж, түүхэн дээд үзүүлэлтүүд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд өндөр настнууд, архаг хууч өвчтэй иргэд болон бага насны хүүхдүүдийг халуунаас сэргийлэх арга хэмжээг чанд мөрдөхийг зөвлөж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэт халалтын давтамж, эрчим нэмэгдэж байгаа нь ийм төрлийн эрүүл мэндийн эрсдэлийг улам өсгөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669630
0 эможи

keyboard_arrow_up