Японд өнөөдөр 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Өнөөдөр Японы хойд хэсгийн эргийн ойролцоо 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Японы Цаг уурын агентлаг мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт нь Иватэ мужийн зүүн эргээс холгүй далайн бүсэд, ойролцоогоор 50 километрийн гүнд бүртгэгдсэн байна. Анхны мэдээллээр магнитудыг 6.9 гэж үнэлсэн ч дараа нь 7.2 болгон шинэчилжээ.
Чичирхийлэл Японы зүүн хойд бүс нутгуудад хүчтэй мэдрэгдэж, нийслэл Токио хотод ч мэдрэгдсэн байна. Гэсэн хэдий ч эрх баригчид цунамигийн аюул байхгүй гэж мэдэгдэж, цунамигийн сэрэмжлүүлэг гаргаагүй байна.
Одоогоор хүний амь нас эрсэдсэн, ноцтой гэмтэл учирсан эсвэл их хэмжээний эвдрэл сүйрэл гарсан тухай мэдээлэл ирээгүй байна. Урьдчилан сэргийлэх үүднээс зарим хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоож, дэд бүтцийн байгууламжуудад шалгалт хийж байгаа аж.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи холбогдох байгууллагуудад нөхцөл байдлыг шуурхай үнэлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэл өгсөн байна. Мөн иргэдийг болзошгүй дараах хүчтэй чичирхийллээс сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
