БНСУ-д гадаад эхнэрийнхээ нүүрэн дээр буцалсан ус асгасан этгээдэд 3.5 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

2026 оны 6 сарын 18

Arslan.mn

БНСУ-ын шүүх унтаж байсан Тайланд эхнэрийнхээ нүүр болон хүзүүн дээр буцалсан ус асгаж, хүнд түлэгдэлт учруулсан 40 гаруй насны эрэгтэйд 3 жил 6 сарын хорих ял оноожээ.

Шүүхийн шийдвэрийг энэ сарын 16-нд гаргасан бөгөөд прокуророос хүссэн 3 жилийн ялаас илүү хүнд шийтгэл ногдуулсан байна.

Шүүхээс “Усыг буцалгаж байгаад унтаж байсан эхнэрийнхээ нүүр рүү асгасан нь энгийн хүний төсөөлөхөд бэрх хэрцгий үйлдэл” хэмээн дүгнэж, хохирогчийн нүүр зэрэг нийгмийн харилцаанд хамгийн чухал эрхтнийг хамгаалах боломжгүй байхад нь гэмтээсэн гэж үзжээ.

Мөн шүүгдэгч нь эхнэрээ өөр эрэгтэйтэй уулзуулахгүй байх зорилгоор уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж шүүх үзсэн бөгөөд хохирогчийг буруутгасан тайлбар нь ямар ч тохиолдолд ийм харгис үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж онцолсон байна.

Хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд болсон бөгөөд шүүгдэгч цахилгаан данханд буцалгасан усаа унтаж байсан 30 гаруй насны Тайланд эхнэрийнхээ нүүр, хүзүүнд асгаж, хүнд түлэгдэлт учруулсан аж.

Анх мөрдөн шалгах ажиллагааны үеэр тэрбээр хэргийг үгүйсгэж байсан ч шүүх хурлын үеэр гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, өршөөл хүссэн байна.

Гэсэн ч шүүх хэргийн онц ноцтой шинж чанарыг харгалзан прокурорын санал болгосноос илүү хүнд ял оноожээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669477
1 эможи

keyboard_arrow_up