Нэг саяд нэг тохиох хоёр өнгөт алим худалдан авагчдын анхаарлыг татаж байна

2026 оны 6 сарын 12

Arslan.mn

Шинэ Зеландын хүнсний дэлгүүрт хагас нь улаан, нөгөө хагас нь шар өнгөтэй ховор алим олдож, олны анхаарлыг татаж байна.

Сонирхолтой өнгө төрхтэй уг алимыг өнгөрсөн тавдугаар сарын дундуур Шинэ Зеландын Крайстчерч хот дахь зах, хүнсний дэлгүүрт ирсэн "Red Braeburn" сортын алимуудын дундаас илрүүлжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ийм төрлийн алим маш ховор тохиолддог бөгөөд “саяд нэг” магадлалтай гэж үнэлэгддэг байна. Алимны нэг тал нь тод улаан, нөгөө тал нь шар өнгөтэй байгаа нь генетикийн онцгой өөрчлөлтөөс үүдэлтэй байж болзошгүй аж.

Ховор жимсийг үзэхээр оршин суугчид болон жуулчид дэлгүүрийг зорих болсон бөгөөд олон хүн уг алимыг байгалийн гайхамшигт үзэгдлийн нэг хэмээн үнэлж байна.

Уг олдвор нь байгальд тохиолддог генетикийн ховор үзэгдлүүдийн нэг болохыг онцолж байгаа бөгөөд шинжээчид цаашид судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: The Star Online

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669366
0 эможи

keyboard_arrow_up