БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

2026 оны 6 сарын 12

Arslan.mn
Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Талууд хоёр орны харилцаа, бодит хамтын ажиллагаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар хэлэлцэж, шийдэлд хүрнэ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жянь айлчлалын талаар "Айлчлал нь хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг цаашид хэрэгжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тууштай ахиулна гэж найдаж байна." хэмээсэн юм. 
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669356
0 эможи

keyboard_arrow_up