Тархины хавдартай 11 настай хүү эрхтнээ хандивлаж, бусдын амийг аварчээ

2026 оны 6 сарын 11

Arslan.mn

БНХАУ-ын Шэньжэнь хотын 11 настай хүү Лян Яоий тархины хорт хавдрын улмаас хорвоог орхихынхоо өмнө эрхтнээ хандивлах хүсэл гаргаж, хэд хэдэн хүний амийг аварсан сэтгэл хөдөлгөм түүх дэлхий нийтийн анхаарлыг татаж байв.

Лян Яоий 9 настайдаа тархины хавдартай гэж оношлогдсон бөгөөд эмчилгээ, мэс заслууд амжилтгүй болжээ. Өвчин нь хүндэрч, амьдралынхаа сүүлийн мөчүүдийг өнгөрөөж байхдаа тэрээр эцэг эхээсээ нас барсныхаа дараа эрхтнүүдээ хандивлахыг хүссэн байна.

Хүү “Дэлхий дээр олон сайн үйл хийдэг хүмүүс байдаг. Тэд агуу хүмүүс. Би ч бас агуу хүүхэд болохыг хүсэж байна” хэмээн хэлж байсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Лян Яоий сүүлчийн хүсэл биелж, хэд хэдэн өвчтөнд амьдрал бэлэглэжээ.

Эрхтэн авах мэс заслын өмнө эмч нар хүүгийн шарилын өмнө хүндэтгэл үзүүлэн бөхийж буй гэрэл зураг олон нийтэд түгж, түүний эр зориг, энэрэнгүй сэтгэлийг дэлхий дахинд таниулсан юм.

Лян Яоий багадаа зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байсан ч өвчнийхөө дараа эмч болж, бусдын амийг аврахыг хүсдэг болсон талаар гэр бүлийнхэн нь дурдсан байна. Түүний эрхтний хандив энэ мөрөөдлийнх нь нэгэн хэлбэрээр биелсэн гэж олон хүн үздэг.

Түүний түүх өнөөдөр ч эрхтэн хандивын ач холбогдлыг ойлгуулах, бусдын төлөө амьдрахын үнэ цэнийг сануулах жишээ болон үлджээ.

Эх сурвалж: China Daily
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669345
1 эможи

keyboard_arrow_up