“Хаягдалгүй үйлдвэрлэлээр үнэ цэнэ бүтээж буй Хятадын Ду Жүн үйлдвэрийн туршлага“

2026 оны 6 сарын 08

Arslan.mn

Хятад улсын ойн аж ахуй, био эдийн засгийн салбарын онцлох жишээ болсон "Ду Жүн мод боловсруулах" үйлдвэр нь модны нэг ч хэсгийг үр ашиггүй үлдээлгүй ашиглаж, ногоон хөгжлийн бодлогыг үйлдвэрлэлтэй амжилттай хослуулж байна.

Үйлдвэрт Ду Жүн модны холтос, навчийг тус тусад нь ангилан боловсруулдаг бөгөөд холтосоор нь эмийн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний түүхий эд бэлтгэж, навчаар нь цай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Мөн модноос гарган авдаг байгалийн резинийг аж үйлдвэрт ашиглах боломжтойгоор хөгжүүлж байгаа нь тус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна.

Үйлдвэрийн талбайд хураан авсан холтосыг ангилан хатааж, боловсруулалтын шатанд оруулж байгаа бол шинэхэн навчийг автомат дамжлагын шугамаар тээвэрлэн боловсруулж байлаа. Ингэснээр түүхий эдийн чанарыг хадгалах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрджээ.

Arslan.mn

Хятад улс Ду Жүн модыг зөвхөн уламжлалт эмчилгээний зориулалтаар бус, байгалийн резин, тос, малын тэжээл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн түүхий эд болгон хөгжүүлэх үндэсний бодлого хэрэгжүүлж байна.

Улсын хэмжээнд хэрэгжиж буй хөгжлийн төлөвлөгөө нь Ду Жүнгийн тариалалт, үржүүлэг, боловсруулах үйлдвэрүүдийг өргөжүүлж, био эдийн засгийн шинэ салбар бий болгох зорилготой.

Тус үйлдвэртэй танилцах үеэр үйлдвэрлэлийн бүх дамжлага нь ногоон хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлаж, байгалийн нөөцийг бүрэн ашиглах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэж буй нь онцгой сэтгэгдэл төрүүлэв.

Ду Жүн модны аж үйлдвэржилтийн туршлага нь ой, био нөөцөд тулгуурласан тогтвортой хөгжлийн сонирхолтой жишээ болж байна.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669275
0 эможи

keyboard_arrow_up