Рэнь Хуай хотын дахь Мао Тай архины өлгий нутаг – Хятадын дарсны соёлын зүрх

Хятадын Гүйжөү мужийн уулсаар хүрээлэгдсэн Рэнь Хуай хот бол дэлхийд алдартай Маотай архины өлгий нутаг юм.
Чишүй мөрний эрэг дагуу орших энэ бүс нутаг нь өвөрмөц бичил уур амьсгал, цэвэр ус, улаан соргоороо алдартай бөгөөд жянсян буюу “соусны үнэрт” байжю архийг үйлдвэрлэх хамгийн тохиромжтой орчин гэж үздэг.
Энэ удаа Рэнь Хуай хотын алдарт Хэнчан Шаофан (Hengchang Distillery)-ийн соёл, аялал жуулчлалын цогцолборт зочиллоо.
Энд уламжлалт нэрэх үйлдвэр, архины музей, урлагийн төв, амталгааны танхимуудыг нэг дор цогцлоож, зочдод Маотай архины олон зуун жилийн түүхийг танилцуулдаг.
100 жилийн өвийг сэргээсэн Мао Тай архины үйлдэр:
Мао Тай архины үйлдэр нь уламжлалт нэрэх арга технологийг хадгалан хамгаалж, орчин үеийн соёл аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлжээ.
Өнөөдөр энэ газар зөвхөн архины үйлдвэр биш, харин Хятадын архины соёлын амьд музей болон хөгжиж байна.

Маотай төрлийн архи нь зөвхөн Маотай тосгон орчимд үйлдвэрлэгдсэн тохиолдолд жинхэнэ Маотай гэж тооцогддог.
Үйлдвэрлэлийн процесс нь маш нарийн бөгөөд 9 удаа жигнэх, 8 удаа исгэх, 7 удаа нэрэх Олон жилийн турш шавар саванд дарж хадгалах гэсэн урт хугацааны шат дамжлагыг дамждаг. Энэ онцгой технологи нь Маотай архинд самарлаг, үр тарианы баялаг амт, урт үлдэх үнэрийг бий болгодог.
Хятадын үндэсний бахархал
Маотай архи нь 1915 оны Панамын олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль хүртэж дэлхийд танигдсан бөгөөд өнөөдөр ч Хятадын төрийн хүндэтгэлийн зоог, дипломат арга хэмжээнд хэрэглэгддэг нэрийн бүтээгдэхүүн хэвээр байна.

Аялал жуулчлалын шинэ төв
Сүүлийн жилүүдэд Рэнь Хуай хот архины үйлдвэрлэлээ аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлж, жил бүр сая сая жуулчин хүлээн авдаг болсон. Хэнчан шаофан зэрэг үйлдвэрүүдээр зочилсон хүмүүс нэрэх үйл явцтай танилцаж, түүхэн үзмэрүүд үзэн, төрөл бүрийн жянсян архийг амталж болдог.
Рэнь Хуай хот бол зөвхөн архины үйлдвэр биш, харин Хятадын уламжлалт нэрэх урлаг, соёл, түүхийг хадгалсан амьд өв юм.






