Лайв хийж байсан стримэр BJ машинд мөргүүлэн НАС БАРЖЭЭ

2026 оны 6 сарын 04

Arslan.mn

Өмнөд Солонгост шууд дамжуулалт хийж байсан стримэр BJ шууд дамжуулалтынхаа үеэр ачааны машинд мөргүүлж, амиа алдсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, 2026 оны 6-р сарын 2-ны өдрийн 13:30 цагийн орчимд Өмнөд Солонгосын Пусан хотын ойролцоох Үндэсний 25-р зам дээр уг осол гарчээ.

Ослын улмаас 40 орчим насны стримэр BJ Пусанаас Сөүл хүртэл дугуйгаар явах лайв хийж байх үедээ зам тээврийн осолд орж нас барсан талаар Солонгосын хэд хэдэн хэвлэл мэдээлжээ. Стримэрийг эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна.  

 Цагдаа нар ослын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
669212
1 эможи

keyboard_arrow_up