Япон Улс визийн хураамжаа 5 дахин нэмэгдүүлнэ

Япон улс 2026 онд виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хураамжаа нэмэгдүүлэхээр болж, Цагаачлалын хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж баталжээ.
Ингэснээр жуулчны нэг удаагийн визийн хураамж 3,000-аас 15,000 иен хүртэл нэмэгдэх бол байнга оршин суух визийн хураамж 6,000-аас 30,000 иен болж огцом нэмэгдэх аж.
Оршин суух зөвшөөрөл сунгах болон визийн статусаа өөрчлөх хураамж 100,000-300,000 иен болж өссөн байна.
Визийн хураамжийн шинэчилсэн тарифыг олон нийтээс санал авсны дараа Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж эхлэх аж.
Японы Засгийн газар уг өөрчлөлтийг цагаачлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, цахим системийг хөгжүүлэх, хил хамгаалалтыг бэхжүүлэх зорилготой гэж мэдэгдсэн байна.
