В.Путин цэргийн алба шинээр хаах хүмүүсийн өөрийн болон гэр бүлийн $140,000 хүртэлх ЗЭЭЛИЙН ӨРИЙГ ТЭГЛЭХЭЭР болжээ

2026 оны 5 сарын 27

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн гэрээт албанд шинээр элсэж буй иргэдийн зээлийн өрийг тэглэх тухай хуульд гарын үсэг зуржээ.

Шинэ хуульд зааснаар 2026 оны тавдугаар сарын 1-нээс хойш нэгээс доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулан цэргийн алба хаахаар болсон иргэд болон тэдний гэр бүлийнхний хугацаа хэтэрсэн зээлийн өрийг 10 сая рубль хүртэл хэмжээгээр буюу ойролцоогоор 140 мянган ам.долларын дүнгээр хүчингүй болгохоор тусгажээ.  

Өмнө мөрдөгдөж байсан зохицуулалт нь 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө байгуулсан гэрээтэй цэргийн албан хаагчдад хамаарч байсан бол шинэ хууль уг хугацааг сунгаж, хамрах хүрээг өргөжүүлсэн байна.  

Хуульд өрийг тэглэхдээ зөвхөн шүүхийн шийдвэр гарсан, эсвэл албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн зээлийн өр төлбөрийг хамруулах бөгөөд нийт өрийн хэмжээ 10 сая рублиэс хэтрэхгүй байх нөхцөлтэй гэжээ.  

Тус хууль албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669090
0 эможи

keyboard_arrow_up