В.Путин Хятадад албан ёсны айлчлал хийнэ
2026 оны 5 сарын 18

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар энэ сарын 19-20-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Энэхүү айлчлалыг хоёр улсын хооронд "Сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан хийж байгааг онцолжээ.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар "Орос, Хятадын боловсролын жил"-ийг нээх ёслолд оролцоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668919
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
