АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Тэнгэрийн сүмд зочилжээ

2026 оны 5 сарын 15

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д хийж буй айлчлалынхаа үеэр тус улсын соёл иргэншлийн бэлгэдэл гэгддэг Тэнгэрийн сүмд (Тяньтань) зочиллоо.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Цагаан ордны тэргүүн БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний хамт Бээжин дэх тус түүхэн сүмийн цогцолбортой танилцжээ.

Д.Трамп, Ши Жиньпин нар өнөө өглөө болсон хоёр талын хэлэлцээний дараа Тэнгэрийн сүмийг зорьсон байна.

Хоёр улсын удирдагчид уг цогцолборын гол байгууламж болох “Арвин ургацын төлөөх залбирлын танхим”-ын өмнө хамтдаа зургаа татуулсан байна. Энэ танхимд Хятадын эзэн хаад тухайн жилийн ургац арвин байхын төлөө залбирдаг байжээ.

Аялал хэрхэн өнгөрсөн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Д.Трамп "энэ бол гайхалтай газар байна" хэмээгээд "Үнэхээр гайхалтай. Хятад улс маш үзэсгэлэнтэй юм" гэж хэлсэн байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668897
0 эможи

keyboard_arrow_up