Вашингтон хотод буудалцаан болж, Ерөнхийлөгч Д.Трампыг яаралтай нүүлгэн шилжүүллээ
2026 оны 4 сарын 26

Вашингтон хотын "Washington Hilton" зочид буудалд зохион байгуулагдаж байсан Цагаан ордны сурвалжлагчдын холбооны жил бүрийн оройн зоогийн үеэр зэвсэглэсэн этгээд гал нээсэн ноцтой хэрэг гарлаа.
Уг үйл явдлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарыг Нууц албаны ажилтнууд яаралтай хамгаалалтад авч, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Одоогоор хэрэг явдлын нөхцөл байдал, шалтгааныг холбогдох байгууллагууд тодруулж байгаа бөгөөд аюулгүй байдлыг өндөржүүлсэн горимд шилжүүлжээ.
Албаныхны мэдээлснээр, ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг удахгүй хүргэнэ гэж мэдэгдэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668584
0 эможи
Зочин
2026-04-29 16:12
хятдад хэт хортой хүнс дэлгэрч олон хүн хордож **** байгаа. солонгосууд хятдад хийсэн хуурамч бараагаа монголд зардаг учир амт нь ч хачин гэж солонгосууд ярьж байна лээ хужаа нарын хийсэн юм болгон хэдхэн хоногийн настай чанаргүй. барилгууд нь нурдаг болсон . бүр араг ясгүй олон шавар барилга босгочихсон барьж дуусаагүй байхдаа нураад хөгийн улс . баруун дайсагнангуут эдийн засаг нь нурж олноороо гудамжны тэнэмэл болчихсон . дээр нь хүний эрхтний наймаа хэрээс хэтэрч өдөрт олон хүүхэд залуус алга болдог болчихсон.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
