Японы Киото хотод 11 настай хүүгийн аминд хүрсэн хэрэгт хойд эцгийг баривчилжээ

2026 оны 4 сарын 16

Arslan.mn

Киото хотод 11 настай хүүгийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарч, цагдаагийн байгууллагаас түүний хойд эцгийг баривчилсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Хохирогч болох 11 настай Юки Адачи хүү өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр сургууль руугаа явахаар гэрээсээ гарснаас хойш сураггүй болсон бөгөөд улмаар дөрөвдүгээр сарын 13-ны даваа гарагт хүүгийн сурдаг бага сургуулиас хоёр километр орчим зайд байрлах ой мод бүхий газраас цогцсыг нь олсон байна. 

Цагдаагийн мэдээлснээр, сэжигтэн болох дунд насны эрэгтэй нь хүүтэй хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг гарсан өдөр гэрт нь хүч хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. 

Мөрдөн шалгах явцад хүүгийн биед гэмтлийн ул мөр илэрсэн нь түүнийг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүйг харуулж байгаа талаар албаныхан мэдэгдсэн байна.

Орон нутгийн захиргаа болон боловсролын байгууллагууд энэ хэрэгтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдал, гэр бүлийн орчны хяналтыг чангатгах шаардлагатайг онцолжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668463
1 эможи

mrj
2026-04-16 17:03
medeelelee shalgaachee hvv uuruu gereesee garch yvaagvi hoid etseg mashintai hvrgej ugsun biyees ni yamrch gemtel odoogiin baidlaar ilereegvi haanaasaa iim hudal um olj sevees baidiin orchuulagch ni ingej orchuuldag umyy esvel chatgpt umyy arai l yaduu umaa neeree
keyboard_arrow_up