Орос, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов

Украин, Оросын талууд 175:175 гэсэн харьцаагаар олзлогдсон цэргийн албан хаагчдаа солилцсоны зэрэгцээ хоёр талын тус бүр 7 энгийн иргэн эх орондоо эргэн иржээ. Энэ тухай өчигдөр Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Оросын Батлан хамгаалах яам Telegram сувгийн хуудсандаа мэдээлсэн байна.
В.Зеленскийн мэдээлэлд дурдсанаар, эргэн ирж буй украинчуудын ихэнх нь 2022 оноос хойш олзонд байжээ. Тэдний дотор Мариуполь хот, Чернобылийн АЦС-ын район, Донецк, Запорож, Курс, Луганск, Сумы, Харьков, Херсоны чиглэлд тулалдаанд оролцсон цэргүүд байна.
Оросын БХЯ-ны мэдээлэлд дурдсанаар, Оросын суллагдсан цэргүүд одоогоор Беларусьт байгаа ажээ. Солилцоогоор суллагдсан Оросын 7 энгийн иргэн нь 2024-25 онд Украины армийн хяналтад байсан Курск мужийн оршин суугчид юм. Олзлогдсон цэргүүдийг суллахад Арабын Нэгдсэн Эмират улс /АНЭУ/ зуучилжээ.
Өмнө нь 3 дугаар сарын 6-нд хоёр тал 300:300 гэсэн харьцаагаар олзлогдсон цэргүүдээ солилцсон бөгөөд үүнд АНЭУ-аас гадна АНУ зуучилсан байна.
