Францад цагаачдын хооронд мөргөлдөөн болжээ
2014 оны 8 сарын 06
Францын боомт хот Калед байрладаг Африкаас ирсэн цагаачдад зориулсан. хотхонд томоохон мөргөлдөөн болж 50 гаруй хүн гэмтэж, бэртсэн тухай "ВВС" агентлаг мэдээлж байна. Даваа гарагт цагаачдын хотхоны үнэгүй хоол тараах газар Судан ба Эритреяагаас ирсэн цагаачдын хооронд эхэлсэн зодоон хэсэг намжаад шөнө дахин үргэлжилсэн байна. Францын цагдаа нар цагаачдын байгуулсан хууль бус хотхоныг тараах гэж удаа дараа оролдсон ч амжилтанд хүрээгүй юм.
Францын Кале боомтоос Их Британи хүрэх гатлага онгоц тогтмол явдаг. Африкаас ирсэн цагаачид Их Британийн амьдралыг Францад байснаас илүү дээр гэж үздэг болохоор ямар ч хамаагүй аргаар тийш хүрэхийг хичээн Калед бөөгнөрдөг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6683
0 эможи