АНУ, Ираны талууд 45 хоногийн хугацаатайгаар гал зогсоох асуудлыг хэлэлцэж байна

2026 оны 4 сарын 06

Arslan.mn

АНУ, Ираны талууд 45 хоногийн хугацаатайгаар гал зогсоох нөхцөлийг хэлэлцэж байгаа тухай Axios цахим хуудсанд эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 

Эх сурвалжуудын ярьснаар, уг тохиролцоонд хүрсний дараа мөргөлдөөн дуусаж магадгүй байна. Талууд ойрын 48 цагийн дотор тохиролцоонд хүрэх магадлал бага байгаа хэдий ч тохиролцоонд хүрэх нь Ираны иргэний дэд бүтцэд өгөх асар их хүчтэй цохилт, мөн Персийн булангийн орнуудын эрчим хүч, усан хангамжийн байгууламжуудад өгөх хариу цохилтуудаас сэргийлэх цорын ганц боломж байж магадгүй гэдгийг эх сурвалжууд дурджээ.

Талууд итгэлцлийг бэхжүүлэх алхам хийнэ гэж Пакистан, Египет, Турк зэрэг орнуудын зуучлагчид найдаж байгаа аж.

Өмнө нь Д.Трамп тус цахим хуудсанд ярилцлага өгөхдөө, Ираны талтай дөрөвдүгээр сарын 7 гэхэд хэлэлцээр байгуулах магадлал өндөр байгаа гэж мэдэгдсэн байна. Хэрвээ Ираны тал Ормузын хоолойг дөрөвдүгээр сарын 6 гэхэд нээхгүй бол тус улсын эрчим хүч, иргэний дэд бүтцэд цохилт өгнө гэж Truth Social нийгмийн сүлжээгээрээ сүрдүүлжээ. 

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668293
0 эможи

keyboard_arrow_up