Дубайн угсаа залгамжлагч хунтайж гэрийн эзэгтэй нарыг “шинэ үеийг хүмүүжүүлэгч” хэмээн нэрлэх зарлиг гаргав

Хамдан бин Мухамммед бин Рашид Аль-Мактум буюу Дубайн угсаа залгамжлагч хунтайж гэрийн эзэгтэй нарын нийгэмд гүйцэтгэх үүргийг онцлон үнэлж, тэднийг “шинэ үеийг хүмүүжүүлэгч” хэмээн нэрлэх зарлиг гаргасан талаар албан эх сурвалжууд мэдээллээ.
Тэрбээр уг шийдвэр нь гэр бүл, нийгмийн тогтвортой байдалд эхчүүд болон гэрийн эзэгтэй нарын оруулж буй хувь нэмрийг үнэлэх зорилготой гэдгийг онцолсон байна. Мөн хүүхдийн хүмүүжил, боловсрол, үнэт зүйлсийн төлөвшилд гэр бүлийн орчин чухал нөлөөтэйг тэмдэглэжээ.
Дубай нь сүүлийн жилүүдэд нийгмийн бодлого, гэр бүлийн үнэт зүйлсийг дэмжих чиглэлд олон санаачилга хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү зарлиг нь тэдгээрийн нэг хэсэг гэж үзэж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү шийдвэр нь гэрийн эзэгтэй нарын хөдөлмөрийг нийгмийн түвшинд хүлээн зөвшөөрөх, тэдний нэр хүндийг нэмэгдүүлэх эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.
Дашрамд дурдахад, Арабын нэгдсэн Эмират улсын угсаа залгамжлах ханхүү Фазза нь инстаграмд 17 сая гаруй дагагчтай, нэр хүндтэй нэгэн.
