Газрын тосны үнэ анх удаагаа 110 доллароос давлаа
2026 оны 3 сарын 09

Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель газрын тосны үнэ 2022 оны 7 дугаар сараас хойш анх удаагаа 110 ам.доллароос давлаа.
Өнөөдөр өглөө арилжаа нээгдэх үед тавдугаар сард нийлүүлэх газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 110 доллароос давж, 111,4 долларт хүрснээр 2022 оны 7 дугаар сарын ханштай харьцуулахад 19,37 хувиар өссөн байна.
Харин хэсэг хугацааны дараа 108,62 доллар руу доошилжээ.
Их Британийн Файнэншл Таймс сонинд трэйдерүүдийн ярьсныг эш татан бичсэнээр, түүхэн дэх хамгийн хүнд хямралуудын нэг нь газрын тосны салбарыг нөмөрчээ.
Ойрх Дорнодын ихэнх улс олборлолтоо зогсоосон буюу эсвэл ордуудаа хааж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667846
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
