Таван хар шуурга шинээр үүсчээ
2014 оны 8 сарын 06
Япон, Америкийн цаг агаар судлаачид шинээр таван хар шуурга үүсч байгааг ажиглан тодруулжээ. Энэ таван хар салхины гурав нь Япон ба Хавайн арлуудыг чиглэн хөдөлж эхэлсэн байна. Эднээс Халонг нэртэй хар салхи нь хамгийн аюултай хүчтэй буюу тавдугаар зэрэглэлийн хар салхи хүртлээ эрчээ авсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Халонг хар салхи нь энэ сарын 9-нд Японы эрэгт хүрэх юм. Ингэснээр арлын Япон энэ сард хоёр дахь хар салхины дайралтыг давж гарах хэрэгтэй боллоо. Японы дараа хар салхи Өмнөд Солонгосыг дайрна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6678
0 эможи