Дональд Трамп: Бүх зорилго биелэгдэх хүртэл Ираны эсрэг цэргийн ажиллагаа үргэлжилнэ

Израил, АНУ-ын хамтарсан цэргийн ажиллагааны үеэр Дээд удирдагч Аятолла Али Хаменеи амиа алдсан болохыг Ираны төрийн хэвлэлүүд баталсан.
Мөн Исламын хувьсгалыг хамгаалах корпусын командлагч, генерал Мохаммад Пакпур, Ираны дээд удирдагчийн зөвлөх Али Шамхани, Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде нар агаарын цохилтод өртжээ.
Ираны зэвсэгт хүчин үүний хариуд Дубайгаас Израил хүртэл бүс нутгийн хэмжээнд цохилт өгч буй.
Дональд Трамп ням гарагт АНУ-Израилийн агаарын цохилтоор тус улсын дээд удирдагчийг хөнөөсний дараа Ираны удирдлагаас үлдсэн хүмүүстэй ярилцахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Түүний хэлснээр Ираны 48 удирдагчийг хөнөөсөн бөгөөд Америкийн тал цаашид хохирол амсах магадлалтай ч цэргийн ажиллагаа бүх зорилго биелэх хүртэл үргэлжилнэ гэв.
Үүний өмнө АНУ-ын Төв командлал гурван цэргийн албан хаагч тулалдааны үеэр амиа алдаж , таван хүн шархадсан тухай мэдээлсэн юм.
Ираны хариу довтолгоогоор Эмиратад гурав, Кувейтэд нэг хүн амь үрэгдсэн бол Изралийн хотуудад 9 хүн эрсэджээ.

