Хятадын армийн дээд генералыг хууль зүйн ноцтой хэргээр шалгаж байна

Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, Цэргийн төв зөвлөлийн Нэгдсэн штабын дарга Лю Жэньли нар холбогдсон авлигын томоохон дуулиан дэгджээ.
Тодруулбал, Бямба гараг (2026.01.25)-т Хятадын Батлан хамгаалах яамнаас Хятадын армийн хамгийн өндөр албан тушаалтай генералыг сахилга, хууль зүйн ноцтой зөрчилд сэжиглэн шалгаж эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэв.
Цэргийн төв комиссын (ЦТК) хоёр дэд даргын ахмад нь болох Жан Юшя нь цэргийн удирдах албан тушаалтнуудын эсрэг олон жил үргэлжилж буй “цэвэрлэгээ”-нд өртсөн хамгийн сүүлийн өндөр албан тушаалтан болж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар эдгээр цэвэрлэгээ нь армийг шинэчлэхийн зэрэгцээ Цэргийн төв комиссыг мөн даргалдаг Хятадын удирдагч Ши Жиньпинд үнэнч байдлыг хангах зорилготой. Энэ нь 2012 онд Ши засгийн эрхэнд гарснаас хойш 200 мянга гаруй албан тушаалтныг шийтгэсэн өргөн хүрээтэй авлигын эсрэг кампанит ажлын нэг хэсэг юм.
Мөн ЦТК-ийн өөр нэг гишүүн Лю Жэньли-г Хятадын эрх баригч Коммунист нам шалгаж эхэлснийг Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.
Люү нь ЦТК-ийн Нэгдсэн штабын газрын дарга юм. ЦТК нь Хятадын цэргийн хамгийн дээд байгууллага билээ.
75 настай Жан Юүся нь 1968 онд Ардын Чөлөөлөх Армид элссэн бөгөөд хуурай замын цэргийн генерал юм.
