Италийн домогт загвар зохион бүтээгч Валентино таалал төгслөө

2026 оны 1 сарын 20

Arslan.mn

Италийн алдарт загвар зохион бүтээгч Валентино брэндийг үүсгэн байгуулагч Валентино Гаравани 93 насандаа таалал төгслөө. 

20 дугаар зууны загварын ертөнцийн домгуудын нэгт тооцогддог түүний загваруудыг Элизабет Тэйлор, Жулия Робертс, Шэрон Стоун зэрэг алдартнууд амилуулж байв. 

Мөн Валентино нь Жэклин Кеннеди Онассис, Сара Жессика Паркер, Жулиа Робертс, Йорданы хатан Раниа зэрэг үе үеийн дээдэс, тэргүүн хатагтай нар, кино оддыг хувцаслаж байсан юм.

“Би эмэгтэй хүн юу хүсдэгийг мэддэг. Тэд үзэсгэлэнтэй байхыг хүсдэг юм” гэж Валентино хэлдэг байжээ.

Валентино 2022 онд гаргасан өөрийн номд "Улаан өнгөөр хувцасласан ямар ч эмэгтэй хамгийн гайхалтай харагддаг. Би ийм хүнийг жинхэнэ эмэгтэй баатрын төлөөлөл гэж хэлнэ" хэмээн бичжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667225
0 эможи

keyboard_arrow_up