Энэ өдөр Хирошима хотын цөмийн бөмбөгдөлтийг дурсах өдөр

2014 оны 8 сарын 06

Японы төдийгүй хүн төрөлхтний сэтгэлд мартагдахааргүй шарх үлдээсэн Хирошима хотын цөмийн бөмбөгдөлтийг дурсах өдөр өнөөдөр тохиож байна. 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөө Америкийн бөмбөгдөгч В29 Enola Gay онгоцоор "Жаалхүү" хэмээн нэрлэсэн дөрвөн тонн жинтэй цөмийн бөмбөгийг Хирошима хотод хаяжээ. Үүнээс гурван өдрийн дараа "Том залуу" нэртэй бөмбөгийг Нагасаки хотод хаясан юм. Хирошимад бөмбөг хаясны улмаас минутын дотор 100 мянга гаруй хүн амиа алдсан бөгөөд дараагийн жилүүдэд ч энэ тоо нэмэгдсээр л байсан юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6672
0 эможи
keyboard_arrow_up