Онгоцны үйлчлэгчийн дүрд хувиран онгоцонд суусан 23 настай эмэгтэйг баривчилжээ

Индонези улсад нэгэн эмэгтэй өөрийг нь багийн гишүүнээр ажилд авахаас татгалзсан агаарын тээврийн компанийн хуурамч дүрэмт хувцас, үнэмлэхийн тэмдэг хийж, онгоцны үйлчлэгчийн дүрд тоглосон хэргээр баривчлагджээ.
Нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчид түүний цамцны нарийн ялгааг анзаарсны дараа агаарын тээврийн аюулгүй байдлын албанд нэн даруй мэдэгдэж, Жакартад ирсний дараа түүнийг цагдаа нар байцаалт авахаар ийнхүү саатуулжээ.
23 настай Хайрун Ниша гэх эмэгтэй Индонезийн "Батик Эйр" агаарын тээврийн компанид онгоцны үйлчлэгч болох өргөдөл гаргаж байсан ч ярилцлагын шатандаа тэнцээгүй байжээ.
Тэгэх болсны шалтгаанаа тайлбарлахдаа, өөрийг нь гологдсон гэж гэр бүлийнхэндээ хэлэхээс айж, ийм үйлдэл хийсэн гэж мэдэгджээ.


