1 сарын 21-нээс эхлэн Монгол, Орос зэрэг 75 орны иргэдэд АНУ-ын цагаачлалын виз олгохоо түр зогсоохоор болжээ

Трампын засаг захиргаа 75 улсын иргэдэд АНУ-ын цагаачлалын виз олгохыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Уг шийдвэр нь нэгдүгээр сарын 21-нээс хэрэгжинэ гэсэн ч ямар 75 улс гэдгийг одоогоор албан ёсоор нийтэд танилцуулаагүй байна.
Энэхүү арга хэмжээ нь нийтийн тэтгэмж, төлбөрт найдах эрсдэлтэй өргөдөл гаргагчдад илүү хатуу шалгалт хийх зорилготой ажээ.
Гэхдээ цагаачлалын бус виз буюу аялал, бизнесийн зорилготой богино хугацааны виз олголт дээрх улсуудад хэвийн үргэлжлэх юм байна.
Тэгвэл зарим эх сурважлийн мэдээлснээр, цагаачлалын визний боловсруулалтыг түр хугацаагаар зогсоох улс орнуудын жагсаалтад Македони, Молдав, Монгол, Монтенегро, Марокко, Орос, Руанда, Өмнөд Судан, Судан, Сири, Танзани, Тайланд, Того, Тунис, Уганда, Уругвай, Узбекистан, Йемен гэсэн нийт 75 улс багтсан гэжээ.

